2008 оны Бээжингийн олимпийн
морин спортын тэмцээн нь “Бээжин
Сян Цун морин спортын төв
талбай”-д болно. Нийт 30 мянган
хүний суудалтайгаас гадна 50
мянган хөгжөөн
дэмжигчид зогсоогоор үзэх
багтаамжтай. Энэ талбай
Бээжингийн хойд хэсгийн
байгалийн үзэмжит районд
байрладаг ба Олимпийн
хотхоноос 34 км зайд оршдог.
“Бээжин
Сян Цун морин спортын төв
талбай” 1993 онд баригдсан, нийт
150 сая ам. доллар зарцуулан
баригдсан. 2005 оны 3 сараас
эхлэн сэргээн засварлаж, 2007
оны 1 дүгээр сард барьж
дуусгана. Уг төв талбайд
морин спортын талбай, морин
үзүүлбэрийн талбай,
саадтай уралдааны талбай, “3
өдрийн тэмцээн”-ий талбай
болон 2000 метрийн уртын замын
хурдтай уралдааны талбай
зэргийг барихаар
төлөвлөж байна. Мөн
түүнчлэн 3-4 км урттай
хээрийн замын кросс уралдааны
талбай барихаар
төлөвлөсөн. Нийт 7
мянган хүний суудалтай, 23
мянган суудал нэмж байрлуулах
боломжтой.