
Бээжингийн
Олимпийн төв цэнгэлдэх
хүрээлэн
“Шувууны үүр”
2008 оны Бээжингийн Олимпийн
төв цэнгэлдэх хүрээлэн
болох “Шувууны үүр”-ийн
барилгын ажил энэ он дуусахаас
өмнө эхлэх ба энэ тухай “Шувууны
үүр”-ийн барих зураг
төсөлд оролцож байгаа
Хятад улсын барилгын зураг
төслийн хүрээлэнгийн
мэргэжилтэн Пан Кан 24-ний
өдөр зарлан мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ: “Шувууны
үүр” бол түүхэн дэх
хамгийн их хүч
хөдөлмөр шаардсан
нарийн зохион байгуулалт
бүхий спортын байгууламж
байх болно. Түүнийг
бүтээн байгуулахад Шинжлэх
Ухаан, техник технологийн асар
олон төрлийн
дэвшлүүдийг ашиглах учир
дэлхийд хосгүй байгууламж
болох бөгөөд, барилгын
ажлыг бүрэн гүйцэтгэж
дуусгахад наад зах нь 2 жил
шаардагдана. Барьж дуусгасны
дараа мөн хэсэг хугацаанд
туршиж үзэх шаардлагатай.
Ийм учраас ойрын хугацаанд
барилгын ажлаа даруй эхлэх
зайлшгүй шаардлагатай
байна” хэмээн мэдэгдсэн.
Мөн тэрээр “Шувууны
үүр”-ийн барилга угсралт
маш нарийн төвөгтэй
бөгөөд, олон
төрлийн шинжлэх ухаан,
техник технологийн дэвшлийг
ашиглах болно” гэжээ.
Мэргэжилтэн
Пан Кан саяхан “Тай Цан”
худалдаа эдийн засгийн бага
сургууль дээр болсон “Бүх
улсын хүүхэд залуучуудын
дунд зарласан барилгын загвар
шалгаруулах уралдаан”-ыг
үзэж сонирхсон. Тэрээр тус
уралдаанд оролцогч бага дунд
сургуулийн сурагчдын хийсэн
2008 оны Олимпийн хотхоны загвар,
бүтээлүүдийг
сайшаагаад, хүүхэд
бүрт Бээжингийн Олимпийн
барилгын урлагын талаар
мэдлэгээ улам их
гүнзгийрүүлэхийг
хүслээ.
Мөн
түүнчлэн мэргэжилтэн Пан
Кан хэлэхдээ “Шувууны
үүр”-ийн барилгын хийц
загварт Хятадын соёлын гүн
гүнзгий утга агуулга
шингэсэн. Жишээлбэл уг
байгууламж нь 12 хаалгатай байх
ба эдгээр хаалга нь Хятадын
уламжлалт соёлын 12 жилийн
амьтныг бэлэгдсэн байх юм”
гэжээ.